Нийтийн саун, усан бассейнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилсан захиалга авч үйлчилнэ

Нийтийн саун, усан бассейнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилсан захиалга авч үйлчилнэ

Маргаашаас эхлээд нийтийн халуун ус, саун, усан бассейн гэх мэт газруудын үйл ажиллагаа нээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Бид тусгай нөхцөл шаардлага гэдэг зүйлийг ААН-үүдэд тавьж байна. Нэгдүгээрт, тухайн газар хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилсан байдлаар захиалга авч үйлчилнэ. Хоёрдугаарт, халуун ус, шүршүүр, массажны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчлэх стандарт тавина. Гуравдугаарт, ажилчид бүгд амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн бүрэн хэрэглээг хэвшүүлэх бөгөөд тав хоногийн нөөцтэй байна. Үйлчилгээ бүрийн дараа шүршүүр, сауны өрөө тасалгаанд цэвэрлэгээ хийж, агаар сэлгэлт хийнэ. Бассейны усыг зааврын дагуу халдваргүйжүүлж үлдэгдэл хлорын хэмжээнд өдөр бүрийн дотоодын хяналтыг тавьж, улирал тутамд Мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийнэ. Мөн алчуур, улавч зэргийг аль болох нэг удаагийн хэрэгслээр сольж үйлчлэх шаардлага тавьж байна.

Бид нийтийн саун, усан бассейнд тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлсэн бөгөөд эдгээрийг хангаж чадаж чадвал тухайн газрын үйл ажиллагааг эхлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Үүний дагуу ААН-үүдийн удирдлагатай уулзаж, тохиролцсон байгаа" гэв. 




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө