2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлэх болсныг УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.
Харин дараах таван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах аж.
Үүнд:
- Уралдаан тэмцээн
- Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Диско баар
- Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар зэрэг байна.
Эдгээрээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагааг нээнэ.