Танхимын хичээлийг гуравдугаар сарын 30-ны өдөр эхлүүлэх санал яригдаж байна

Танхимын хичээлийг гуравдугаар сарын 30-ны өдөр эхлүүлэх санал яригдаж байна

Улаанбаатар хот болон орон нутагт ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 01-нээс /2021.03.01/  эхлүүлэх саналыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  гаргасан ч УОК-ын дарга С.Амарсайхан вакцинжуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй учраас танхимын хичээллэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Иймд Засгийн газраас танхимын хичээлийг эхлүүлэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа юм. 

Харин иргэдийн зүгээс ногоон бүс буюу хөдөө, орон нутгийн хүүхдүүдийн танхимын хичээлийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байгаа юм. Мөн төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад санаа зовж буй эцэг, эхчүүд олон. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод гуравдугаар сарын 1-нээс зөвхөн XII ангийн сурагчдын танхимын хичээлийг эхлүүлэх, эсвэл хослуулах, сонголтоор оруулах зэрэг хувилбар яригдаж байна. Харин бусад ангийн танхимын хичээлийг ирэх гуравдугаар сарын 30-наас эхлүүлэх санал  яригдаж байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө