Москва дахь Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд “Спутник-V” вакциныг хийлгэсэн гэв

Москва дахь Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд “Спутник-V” вакциныг хийлгэсэн гэв

ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд болон элчин сайдын яамны ажилтнууд тус улсын “Спутник V” вакциныг хийлгэсэн талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ.  Вакцинжуулалт нь Элчин сайдын санаачилгаар хийгдсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрын ихэнх ажилтнууд үүнийг зөвшөөрсөн байна. 

Дипломат төлөөлөгчийн газраас "Вакцин хийлгэсний дараах эхний өдрүүдэд нэгээс хоёр хүний бие нь тавгүйрхсэн. Бусад нь хэвийн байгаа” гэсэн мэдээг ирүүлжээ. Москва дахь Монголын Элчин сайдын яам өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас вакцин хийлгэх ажлыг зохион байгуулах хүсэлт тавьж байсан аж. 

Эх сурвалж:  РиаНовости

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө