"ОХУ, БНХАУ вакцинаар дамжуулан өөрcдийн давамгай байдлыг бий болгох бодлого баримталж байна"

"ОХУ, БНХАУ вакцинаар дамжуулан өөрcдийн давамгай байдлыг бий болгох бодлого баримталж байна"

Дэлхий даяар вакцины эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хэрээр вакцин бүтээх, үйлдвэрлэх талбарт улс орнуудын өрсөлдөөн эрчимжиж давуу байдлаа бий болгох нэг арга хэрэгслээ болгожээ.  Жишээ дурдвал, манай урд болон хойд хөрш өнгөрсөн онд олон оронд амны хаалт, оношлуур зэрэг вирусээс хамгаалах хэрэгслийг хандивлах ажлыг дипломат харилцааныхаа гол зарчмаа болгож байв. Тэгвэл одоо вакцин тэдний гол хэрэгсэл болжээ. 

Энэ талаар “Economist Intelligence Unit”-ийн Олон улсын төлөв байдлын судалгааны газрын захирал Агате Демараис CNBC агентлагт “ОХУ, БНХАУ вакцинжуулалтаар дамжуулан хөгжиж буй орнуудад өөрийн давамгай байдлыг бий болгох бодлогыг баримталж байна” хэмээн ярьсан байна. 

ОХУ-ын Спутник V вакцинд Аргентин, Унгар, Тунис, Туркменистан зэрэг 26 улс зөвшөөрөл олгож, авахаа мэдэгдсэн. Харин Хятадын Sinopharm, Sinovac вакцинд Бразил, Индонез, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират тэргүүтэй улсууд зөвшөөрөл олгоод буй.

Хамгийн сонирхолтой нь Агате Демараис тус хоёр улс өөрийн нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд вакцины үйлдвэрлэлийн бодит оломж, хүчин чадлаас ч илүү нийлүүлэлтийг амлаж байна гэжээ. Үүнээс гадна Энэтхэг улс бага хэмжээгээр вакцинаар дамжуулан өөрийн давамгай байдлыг бий болгохыг оролдож байгаа талаар тэрээр мөн хэлжээ.

Эх сурвалж: CNBC