Онгоцны буудал дээр өвөрмөцөөр байрлуулсан ачаа тээшнүүд зорчигчдын сонирхлыг ихээр татжээ

Онгоцны буудал дээр өвөрмөцөөр байрлуулсан ачаа тээшнүүд зорчигчдын сонирхлыг ихээр татжээ

Калифорниа мужид байрлах “Sacramento” олон улсын нисэх онгоцны буудал дээр 700 гаруй ачаа тээшийг ашиглан хоёр багана босгожээ. Энэхүү өвөрмөц шийдэл нь олон цагийн нислэгийн дараа зорчигчдын сэтгэлийг ихэд сэргээж, сонирхлыг нь татдаг байна.

Уг ачаа тээшний багананд 20-р зууны үеэс эхлүүлээд орчин цагийн цүнх, тээшнүүд багтжээ. Эмх замбараагүй байрлуулсан тээшнүүд нь нурах гэж байгаа мэт харагддаг боловч сайн анзаарвал хоёр бетонон багананд бат бөх гэгч нь суурилуулсан байна.Мөн зорчигчдын хаяж гээсэн тээшнүүд ч  уг өвөрмөц багананд багтжээ.