Бордер-колли үүлдрийн найман настай Лулу хэмээх нохой нас барсан эзнээсээ олон сая долларын хөрөнгийн өвлөн авчээ. Нэшвиллд хотод амьдардаг чинээлэг эр болох Билл Доррис 84 насандаа таалал төгссөн бөгөөд хөрөнгөө үлдээх эхнэр, хүүхэд байхгүй тул амьдралынх нь сүүлийн мөчүүдэд хажууд нь хань болж, инээлгэж байсан хайртай нохойдоо хөрөнгөө үлдээх шийдвэрийг гаргасан байна. Талийгаачийн гэрээслэлийн дагуу дээрх хөрөнгийг найз Марта Бертон нь захиран зарцуулж нохойг нь тэжээх зардлыг зохицуулж байх юм.
Лулу эзнээсээ их хэмжээний хөрөнгө өвлөн авч буй анхны гэрийн тэжээмэл амьтан биш бөгөөд 2018 онд Миланы оршин суугч Паскуале Риццо өөрийн нохойдоо нэг сая еврогоор үнэлэгдсэн бүх өв хөрөнгөө гэрээслэн үлдээж байсан юм. Мөн Италийн Сасиле хотод эзнээсээ 30 мянган евро өвлөн авсан Жерри нэртэй муур ч бий.
Эх сурвалж: New York Post