Оксфордын их сургууль, Их Британийн АстраЗенека компани өөрсдийн бүтээсэн вакцинаа хүүхдүүдэд үйлчлэх эсэхийг шалгах туршалтаа эхлүүлэх гэж байна. Туршилтад 6-17 насны 300 орчим хүүхэд сайн дураар хамрагдсан бөгөөд энэ сарын сүүлээр вакцины эхний тунг хийх аж.
Оксфордын вакцины туршилтын ахлах эрдэмтэн Эндрю Поллард “Хүүхдүүд коронавирусээр өвдөх нь бага байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжлэн дархлааны хариу урвалыг бий болгох нь чухал. Тиймээс бид хүүхдэд вакцин хэрхэн үйлчилж буйг туршиж үзэх гэж байна” гэжээ.
Хэрэв туршилт эхэлбэл 6-17 насны бүлэг ковидын вакцинд хамрагдсан анхны туршилт хэмээн тэмдэглэгдэх болно. Ихэнх вакцинууд 16-аас дээш насныханд хийх заалттайгаар бүтээгдсэн. Тодруулбал, Америк Германы Pfizer-BioNTech компаниудын вакцин нь 16-аас дээш насныханд зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ Английн Эмнэлгийн ерөнхий нарийн бичгийн дарга профессор Жонатан Ван-Там саяхан хүүхдүүдэд тусгайлан зориулсан вакцин үйлдвэрлэх хэд хэдэн туршилт эхэлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтын лиценцээ авах болно хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN