Улсын төсөвт Ерөнхиий боловсролын хувийн сургуулиудын хувьсах зардал жилдээ нэлээдгүй хэмжээний тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэх мэдээлэл бий. Тухайлбал, нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож сургуулиудад хувьсах зардлыг хуваарилдаг.
Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Иймд түүн рүү захиалгатай дайралт, гүтгэлэг ирж байгаа бололтой.
Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Зохион байгуулалтай, төсөвтэй, захиалагчтай "трол"-уудаас айхгүй шүү. Улаанбаатар хотод 5 сая төгрөг хүртэл төлбөртэй 106 сургууль, 5-10,0 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль,10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Зохион байгуулалтай,төсөвтэй,захиалагчтай "трол"уудаас айхгүй шүү.УБ д 5сая₮ хүртэл төлбөртэй 106 сургууль,5-10,0 сая ₮төлбөртэй 12сургууль,10 аас дээш сая ₮ төлбөртэй 8 хувийн сургууль бна.Би өндөр үнэтэй буюу 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй.
— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp) February 13, 2021