Техаст болсон цасан шуурганы улмаас 75 машин нэг дор мөргөлдөж, таван хүн нас баржээ

Техаст болсон цасан шуурганы улмаас 75 машин нэг дор мөргөлдөж, таван хүн нас баржээ

АНУ-ын өмнөд хэсгээр их хэмжээний хүчтэй цасан шуурга болж Техаст таван хүн нас барсан талаар тус мужийн онцгой байдлын газар мэдэгджээ.

Тодруулбал, Пүрэв гарагт тус мужид их хэмжээний цас орж, мөсөн бүрхүүл тогтсоны улмаас мөстсөн зам дээр 75-100 автомашин нэг дор мөргөлдөж, ослын улмаас таван хүн амиа алдсан байна. Мөн өөр өөр хотуудад хэд хэдэн осол гарчээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид ослын газруудад ажиллаж байгаа бөгөөд гэмтсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа юм. Үндэсний цаг уурын албанаас мөсөн шуурганы талаархи сэрэмжлүүлгийг өмнө нь  хүргэж байсан гэж мэдээлжээ. Мөн өчигдөр өглөө тус мужийн 125 мянга гаруй байшин, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон бөгөөд Кентукки, Баруун Виржиниа мужуудад цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан байна.  Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдийг гэртээ байж, онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулжээ.