“Coca-Cola” компани бүтээгдэхүүнүүдээ цаасан саванд үйлдвэрлэх туршилтаа эхлүүлнэ

“Coca-Cola” компани бүтээгдэхүүнүүдээ цаасан саванд үйлдвэрлэх туршилтаа эхлүүлнэ

“Coca-Cola” компани хуванцар савнаас бүрмөсөн татгалзах урт хугацааны бодлогынхоо хүрээнд цаасан лонх туршихаар төлөвлөж байгаа ажээ. Данийн компани долоон жил гаруй лабораторийн туршилт хийсний дараа энэ зун Кока-Кола компаний жимсний ундаа болох “Адез”-ийн туршилтыг Унгарт зохион байгуулахад бэлэн болжээ. Эхний ээлжинд 2000 гаруй цаасан лонхтой“Адез” жимсний ундаа орон нутгийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдах юм.

Ийм лонхны анхны загварыг Данийн компани гаргаж өгсөн бөгөөд таг, цаасыг шингэн нэвтрэхээс хамгаалдаг дотоод мембранаас бусдыг нь цаасан мяндасаар хийжээ. Гэхдээ туршилтын эцсийн зорилго нь лонхыг 100 хувь дахин боловсруулах боломжтой, хуванцаргүй, хийжүүлсэн ундааны даралтыг тэсвэрлэх чадвартай болгох юм. Энэ нь хялбар ажил биш боловч хүнсний үйлдвэрлэлийн хэд хэдэн томоохон компани энэхүү төлөвлөгөөг нь дэмжсэн бөгөөд “Coca-Cola” компани 2030 он гэхэд хаягдалгүй үйлдвэрлэлд шилжихээр төлөвлөжээ.

“Break Free From Plastic” буяны байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн жил “Coca-Cola” хуванцар хог хаягдлын гол үйлдвэрлэгч байсан бөгөөд тус компанийн араас “Pepsi”, “Nestle” компаниуд орсон байна.