ВИДЕО: Цагдаа нар гэрт нь дайрч, нэгжлэг хийх үеэр А.Навальныйгийн найз төгөлдөр хуур тоглон “үл тоомсорложээ”

ВИДЕО: Цагдаа нар гэрт нь дайрч, нэгжлэг хийх үеэр А.Навальныйгийн найз төгөлдөр хуур тоглон “үл тоомсорложээ”

 

Өнгөрсөн сарын сүүлчээр ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг баривчилсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ үеэр цагдаа нар түүний холбоотон болох сөрөг хүчний гишүүдийн гэрт дайран орж, гэнэтийн нэгжлэг хийсэн юм. Харин ОХУ-ын анагаахын салбарын “Эмч нарын холбоо”-ны тэргүүн, Навальныйгийн хувийн эмч, мөн найз болох Анастасия Васильевагийн гэрт нэгжлэг хийх үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна.

Учир нь цагдаа нар гэрт нь дайрч орж ирэхэд Анастасия айж балмагдаагүйгээр үл барам Бетховены "Für Elise" хэмээх аяыг төгөлдөр хуур дээрээ тоглосоор угтсан байна.

Цагдаагийн офицер түүнийг, гар утас, комьпютерийн файлуудаа өгөхийг шаардаж, нэгжлэг хийх тушаалыг уншиж байх үед хүртэл тэрээр төгөлдөр хуураа тасралтгүй тогложээ. Ингээр сүүлийн нотоо тоглож дуусаад тэрээр “Та нар хүсвэл алга ташиж болно шүү” хэмээн хэлсэн байна. 

Цагдаа нарыг үл тоомсорлож буй Анастасиягийн уг үйлдлийг олон хүн “шударга ёсны төлөөх зөв үйлдэл байлаа” хэмээн сайшаажээ. 

ҮЗЭХ: 

Эх сурвалж: Economist