Японы Олимпийн хорооны дарга “эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорлоо

Японы Олимпийн хорооны дарга “эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорлоо

Японы Олимпийн хорооны дарга Ёширо Мори хүйсээр ялгаварлан гадуурхсан гэсэн шалтгаанаар өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо. Тодруулбал, тэрээр Олимп зохион байгуулах хуралдааны үеэр “Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг. Тиймээс эмэгтэй зөвлөлийн дарга нартай уулзахад хэтэрхий их цаг шаардагдана” хэмээн хэлсэн аж. Түүний хэлсэн үгэнд Япончууд маш шүүмжлэлтэй хандаж, цахим сүлжээнд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн байна. Үүний дараа Ёширо Мори уучлалт гуйсан ч албан тушаалаасаа огцрохгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Гэсэн ч өнөөдөр “зохисгүй мэдэгдэл” хийлээ хэмээн албан ёсоор уучлалт гуйж огцорч буйгаа зарлалаа. 

Өдгөө 83 настай тэрээр уучлалт гуйхын сацуу “Олимпийн наадмыг долдугаар сараас зохион байгуулах ажил хамгийн чухал. Би огцорсон нь Олимпийн наадамд саад болохгүй гэж бодож байна” гэжээ. 

Түүнийг огцруулахад иргэдээс гадна томоохон ивээн тэтгэгч байгууллагууд нөлөөлсөн гэж хэлж болно. Тодруулбал, Тоёота компанийн Ерөнхийлөгч Акио Тойода“компани түүний хэлсэн үгэнд үнэхээр урам хугарсан" гэжээ. Үүнээс гадна өнгөрсөн мягмар гарагт эмэгтэй гишүүд парламентын хуралд эсэргүүцлээ илэрхийлж цагаан хувцас өмсөж ирсэн байна. Өмнө нь Японы Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан ноён Моригийн оронд хэн томилогдох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC