ВИДЕО: Автомашины зогсоолоо хадгалахын тулд хөлдөөсөн өмд ашиглажээ

ВИДЕО: Автомашины зогсоолоо хадгалахын тулд хөлдөөсөн өмд ашиглажээ

Автомашины зогсоолоо хадгалах олон арга байдаг боловч Чикаго хотод амьдардаг нэгэн эр хөлдөөсөн хувцасаа ашиглаж бусдаас зогсоолоо хамгаалж эхэлжээ.

Аяллын хөтөч, зохиолч Адам Селзерт гэх эр зогсоолын цэгээ хадгалахын тулд өмдөө хөлдөөж эхэлсэн бөгөөд энэ нь тун өвөрмөц шийдэл болж эхэлжээ. Селзер твиттер хуудсандаа энэхүү өвөрмөж зогсоолын хэрэгслээ хэрхэн хийх талаар тайлбарласан байна.

Тэрээр “танд ердөө толбо болсон юмуу өмсдөггүй нэг өмд байхад л хангалттай. Өмдөө норгоод гадаа 20 минут орчим тавь. Тэгээд дараа нь хэлбэржүүлж болно” хэмээн бичжээ. Түүнчлэн Селзер хүмүүст футболкаа хэрхэн хөлдөөх, гудамжинд хөвөгч хувцасны шүүгээ хэрхэн бий болгохыг тайлбарласан байна. Бусад хүмүүс ч Селзерийн энэхүү өвөрмөц шийдлээс санаа аван өмсдөггүй муу хувцаснуудаа хөлдөөх туршилтыг эхлүүлээд байгаа ажээ. Энэ талаар хүмүүсийн зарим нь хөлдөөсөн хувцас нь машины зогсоолийг хадгалахад гайхалтай үр дүнтэй байна гэсэн бол зарим нь хүмүүс төдийлэн тоохгүй байгаа талаар сэтгэгдлээ хуваалцжээ.