Япон улс буруу тариур захиалснаас үүдэн 12 сая хүнд тарих вакциныг хаяхад хүрээд байна

Япон улс буруу тариур захиалснаас үүдэн 12 сая хүнд тарих вакциныг хаяхад хүрээд байна

Япон  улс АНУ-ын “Pfizer” эмийн  компанитай 144 сая тун коронавирусийн вакцин авах гэрээ байгуулж энэ сарын 17-оос эрсдэлт бүлгийн иргэдийг вакцинжуулах ажлыг эхлэх гэж буй. Өөрөөр хэлбэл, нэг хүнд вакцины хоёр тунг хийнэ гэж тооцвол 72 сая хүнийг вакцинжуулна гэсэн үг. Гэвч тус улс тусгай зориулалтын бус энгийн тариур авснаас үүдэн 12 сая хүнд тарих вакцины тунг хаяхад хүрээд байна. Тодруулбал, энгийн тариураар вакцин хийхэд зүү болон тарианы бүлүүрийн хооронд тусгай зориулалтын тариураас 3 дахин их шингэн үлддэг байна. Улмаар тариурын дотор үлдсэн вакцины үлдэгдлийг хаяхаас өөр аргагүй болсон нь 12 сая хүнд тарих вакцины хэмжээ юм. 

“Pfizer” компани 2020 оны сүүлээр нэг шил вакциныг зургаан  хүнд  тарина гэж мэдэгдсэн ч, Япон  улс тусгай зориулалтын  тариур биш 200 сая энгийн тариур захиалж авсан аж /энгийн тариураар нэг шил вакциныг таван хүнд хийдэг/.

Японы төрийн  нарийн бичгийн  дарга Гату Гашинубү "Шаардлагатай хэмжээний  тусгай  зориулалтын тариурыг  олоход тун амаргүй. Хугацаа тулсан учир бидэнд өөр арга алга” хэмээн тайлбарласан байна. Харин иргэд дэлхий даяар вакцины эрэлт нэмэгдсэн энэ үед бүхэл бүтэн 12 сая хүнд тарих вакциныг үргүйдүүлж байгаад ихээхэн бухимдалтай байна. 

Эх сурвалж: Guardian

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө