Мишель Обамагийн хүүхдэд зориулсан хоолны шоу ирэх III сард “Netflix” сувгаар цацагдана

Мишель Обамагийн хүүхдэд зориулсан хоолны шоу ирэх III сард “Netflix” сувгаар цацагдана

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама бага насны хүүхдүүдэд зориулсан хоолны шоу хийж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 16-аас эхлэн “Netflix” сувгаар цацахаар болжээ.  "Waffles + Mochi" хэмээх уг шоунд Мишель Обамагаас гадна хоёр хүүхэлдэйн дүр байх бөгөөд тэд хамтдаа төрөл бүрийн хоолны жорыг туршиж тогооч болохоор хичээж буй аяллын тухай өгүүлэх юм байна. Тодруулбал, Мишель Обама супермаркетын эзний дүр бүтээх бөгөөд Вафлес, Мочитай хамтдаа дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг айлуудаар зочилж, даалгавар биелүүлж, хоолны жорыг хүүхдүүдэд заах аж. 

Шоуныхаа гол зорилгын талаар Мишель Обама “эрүүл хооллолтыг сурталчилж, дасгал хөдөлгөөн хийхийг уриалах замаар хүүхдүүдийн таргалалтыг бууруулах” гэжээ. 

Барак Обама, Мишель Обама нарын “High Ground” продакшн нь Netflix-тэй олон жилийн гэрээ байгуулж ажиллаж буй. Мишель Обамагийн "Becoming" баримтат кино 2020 онд “Netflix”-ээр цацагдсан байдаг. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө