Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ голомтууд бүртгэгдсээр байна. Сүүлийн 24 цагт нийт 54 хүнээс халдвар илэрсэн гэж ЭМЯ-аас мэдэгдсэн.
Өнөөдөр л гэхэд 14.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Таван шар"-ын автобусны буудал дээр дүүрэн зорчигчтой автобусыг тусгаарласан гэх мэдээлэл байна.
Учир нь тус автобусад батлагдсан тохиолдлын анхны хавьтагч зорчиж байжээ. Зорчигчдоос бүгдээс нь шинжилгээ авах юм байна.