ВИДЕО: Мьянмарт ардчиллыг сэргээхийг уриалсан иргэдийн жагсаалыг усан буу ашиглан тарааж байна

ВИДЕО: Мьянмарт ардчиллыг сэргээхийг уриалсан иргэдийн жагсаалыг усан буу ашиглан тарааж байна

Мьянмар улсын цэргийн хүч энэ сарын 1-ны өдөр нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, Засгийн эрхийг булаан авсан билээ. Тэгвэл энэ үйл явдлыг эсэргүүцсэн иргэд яг одоо нийслэл Найпитав хотод эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Харин цагдаагийн албан хаагчид жагсагчдын тараахын тулд усан буу ашиглаж эхэлжээ.  Гурав дахь өдрөө үргэлжилж буй уг жагсаалд олон мянган хүн оролцож байна. Тэд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийг суллаж, ардчиллыг сэргээхийг уриалж байгаа юм. 

Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд өмнөх сонгууль будлиантай болсон гэж ямар ч нотлох баримтгүйгээр эрх баригч намын удирдагчдыг баривчилж  цэргийн ерөнхий командлагч Мин Аун Хлаинд засгийн эрхийг шилжүүлсэн юм.