БНСУ-ын “Самсунг Электроникс” компани Техас мужийн Остин хотод компьютер, ухаалаг утасны чипний шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байгаа талаар мужийн эрх баригчид мэдээлжээ. Тус үйлдвэр баригдсанаар 1800 ажлын байр бий болох учир Самсунгийн зүгээс Техас мужид 20 жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл тавьсан байна.
Самсунгаас ирүүлсэн албан бичигт дурдсанаар хэрэв мужийн захиргаа билний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх аваас энэ оны хоёрдугаар улиралд барилгын үйл ажиллагаа эхэлж 2023 гуравдугаар улиралд дуусна гэжээ. Барилга баригдаж дуусах нийт өртгийг 17 тэрбум гэж тооцоолж байна.
Шинэ үйлдвэр барих талаар мэдээлэл гарсны дараа АНУ-ын Сенатын олонхын удирдагч Чарльз Э.Шумер тус компанийг Нью Йоркд үйлдвэрээ байгуулахыг уриалж, татварын хөнгөлөлт үзүүлэхээ амласан байна.
"Самсунг" компани технологийн “Tesla”, “Qualcomm”, “Nvidia” зэрэг компаниуд чипээ нийлүүлдэг. Харин шинэ үйлдвэрээ илүү дэвшилтэд чип бүтээхэд төвлөрүүлж ажиллалуулах юм байна.
Эх сурвалж: DW