Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун Монгол Улс II, III сард “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд вакцинтай болно хэмээн бичжээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Сайн мэдээ. COVAX түр хуваарилалтаа гаргав. “COVID” вакциныг II, III сард Монголд оруулж ирэхээр төлөвлөсөн. Дэлхийн хамгийн том хандивлагчдын адилаар Их Британи улс 548 сая фунт стерлингийн санхүүжилт гаргаж вакцины эрх тэгш хуваарилалтыг хангана” гэжээ.
Дэлхийн олон орон “КОВАКС” хөтөлбөрөөр вакцин авах хүсэлтээ ирүүлсэн. Үүний дунд манай улс ч багтаж байгаа. Тодруулбал, манай улс “Ковакс” механизмд бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн оны 7 дугаар сарын 24-нд өгсөн юм. Улмаар өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсыг бүртгэж, нийт хүн амын 20 хувийг вакцинжуулна гэдэг хариу авсан. ЭМЯ-ны сайд асан Т.Мөнхсайхан өнгөрсөн сард “КОВАКС” механизмаас гуравдугаар сард багтан эхний вакцин ирнэ хэмээн мэдээлж байв.
Good news. COVAX released its interim allocations. COVID vaccines planned to arrive Mongolia in Feb/March. UK supporting COVAX with £548m funding, one of the largest global donors, to ensure equitable vaccine access for all. #COVAX #Vaccinesforallhttps://t.co/Mg1Lfqh1t0
— Philip Malone (@HMAMalone) February 4, 2021