Манай улсын Энэтхэгээс авахаар болсон “AstraZeneca” вакциныг Хойд Солонгос мөн авахаар болжээ

Манай улсын Энэтхэгээс авахаар болсон “AstraZeneca” вакциныг Хойд Солонгос мөн авахаар болжээ

Умард Солонгос улс дэлхийн вакцин хангамжийн санаачилга болох  “COVAX”хөтөлбөрийн хүрээнд "AstraZeneca/Oxford"-ын коронавирусийн эсрэг вакцины хоёр сая орчим тунг хүлээн авахаар болжээ.

"COVAX"-ийн лхагва гарагт гаргасан тайланд "AstraZeneca/Oxford"-ын вакцины Энэтхэгийн "Serum Institute"-д үйлдвэрлэсэн 1.992 сая тунг Умард Солонгост энэ оны эхний хагаст хүргэнэ гэж мэдэгдсэн байна. Хөгжингүй орнуудын санхүүжилтээр хэрэгжиж буй "COVAX" хөтөлбөрт хамрагдах буурай хөгжилтэй 92 орны тоонд Умард Солонгос болон манай улс багтаж байгаа билээ. Манай улсын хувьд эхний ээлжинд дээрх вакцинаас 150 мянган тун буюу 10 литр вакциныг хүлээн авахаар болсон. Тус вакцины бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай, 4-6 долоо хоногийн зайтай гарын булчинд тарих бөгөөд 18-аас дээш насны иргэд хамрагдах ба халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч болзошгүй гэж вакцин бүтээгчид анхааруулж байгаа юм.