Аун Сан Су Чигийн гэрт нэгжлэг явуулж, богино долгионы радио станцуудыг хурааж авчээ

Аун Сан Су Чигийн гэрт нэгжлэг явуулж, богино долгионы радио станцуудыг хурааж авчээ

Энэ долоо хоногийн эхээр төрийн эрхийг хүчээр булаасан Мьянмарын цэргийн албаныхан өчигдөр улс даяар иргэдийн фэйсбүүк сүлжээнд хандах боломжийг хаажээ. Төрийн эргэлт явагдаж буй эгзэгтэй үед улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаснаа албаныхан тайлбарласан байна. Тус улсад үүссэн баривчилгааны дараа иргэд фейсбүүк хуудсанд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байсан юм.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Мяньмар улсын ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи нар багтсан бөгөөд тэднийг одоогоор гэрт нь хорьж буй юм. Мөн цэргийнхэн Аун Сан Сү Чигийн гэрт нэгжлэг явуулахад зургаан ширхэг богино долгионы радио станц гарч ирсэн нь асуудлуудыг улам хүндрүүлж, Сү Чигийн эсрэг хэрэг үүсгэх шалтгаан болоод байна. Цагдаагийн газраас түүний эдгээр радио станцуудыг хууль бусаар оруулж ирэн, зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгаж байгаа аж.

Аун Сан Су Чи 2013 онд манай улсад айлчилж байсан бөгөөд “Мьянмарын ард түмэн монголчуудтай түүхэн холбоотой ба монголчуудын нэгэн адил хөх толботой төрдгөөрөө бахардаг” хэмээн ярьж байжээ.

Эх сурвалж: Boise State Public Radio