Археологчид Египетээс алтан хэлтэй мумми илрүүлжээ

Археологчид Египетээс алтан хэлтэй мумми илрүүлжээ

Археологчид Египет дэх сүмийн оршуулгын газраас алтан хэлтэй эртний мумми олжээ. Тодруулбал, Доминикийн Бүгд Найрамдах Улсын Санто-Доминго их сургуулийн Кэтлин Мартинесээр ахлуулсан эрдэмтдийн баг баруун Александрия дахь Тапосирис Магна сүмд ажиллаж байхдаа Грек, Ромын эрин үеэс эхлэлтэй 16 булшийг илрүүлжээ. Археологичид мөн тус газраас гадна талыг нь алтаар бүрсэн хайрцагны үлдэгдэл олсон байна.

Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан олдвор нь муммигийн аманд байрлуулсан хэлний хэлбэртэй алтан тугалган сахиус байжээ. Түүхэнд энэ тухай нас барагсад нөгөө ертөнцөд очоод Осирис бурхны өмнө шүүгдэх үед ярьж чаддаг байхад нь зориулан хийдэг тусгай зан үйл гэж тайлбарласан байдаг.

Тапосирис Магна сүмээс олдсон өөр нэгэн олдвор

Мөн судалгааны багийн ахлагч Мартинес олдворуудын дундаас хамгийн ач холбогдолтой хоёр муммийг онцолжээ. Тэдгээрийн нэг нь нөгөө ертөнцийн бурхан Осирисыг дүрсэлсэн алтадмал чимэглэл зүүсэн байсан бол нөгөө нь духан дээрээ кобра могойн дүрстэй, эвэрт титэм зүүсэн байжээ. Мөн тус мумммуийн цээжин дээр Хорус бурхны бэлгэдэл болох шонхрын толгойн дүрстэй алтаар бүрсэн зүүлт байсан гэнэ.

Сүүлийн арван жилийн хугацаанд тус газарт ажилласан археологичид сүм хийдийн ханан дотроос хатан хаан VII Клеопатра-ийн нэр, дүрс бүхий хэд хэдэн зоос олсон байдаг. Мөн тус сүмийг IV Птоломей хаан барьсан болохыг нотлох хөшөө, дурсгалуудыг сүмийн хэд хэдэн газраас илрүүлсэн байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр цэлмэг байна

14 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө