БНСУ-д барилга дотор гал гарч, Монгол эмэгтэй хүнд гэмтжээ

БНСУ-д барилга дотор гал гарч, Монгол эмэгтэй хүнд гэмтжээ

Өнгөрсөн мягмар гараг буюу энэ сарын 2-ны өглөөний 09:54 минутын орчимд БНСУ-ын Сэжун хотын Насон дүүрэгт баригдаж буй шинэ орон сууцны В1 давхарын грашнаас гал гарч гурван гадаад иргэн гэмтжээ.

Эдгээр ажилчдын нэг нь Монгол улсын иргэн 63 настай, эмэгтэй байсан бол хоёр нь БНХАУ-ын иргэн байсан байна. Монгол эмэгтэйн хувьд нөгөө хоёр иргэнийг бодвол хамгийн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Гал гарч байх үед барилга дотор арав гаруй хүн ажиллаж байсан бөгөөд тав нь өөрсдөө зугтаж гарчээ. Харин үлдсэн гурав нь угаартан, шархдаж гарч чадахгүй байх үед аврах ангийнхан ирж нэг цагийн дотор галыг унтрааж чаджээ. Цагдаагийн газраас В1 давхарт хийгдэж байсан гагнуурын ажлаас болж гал гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.