Астма болон коронавирусийн халдвартайгаа ЕСӨН сар тэмцсэн бяцхан охин хүмүүст зориг өгч байна

Астма болон коронавирусийн халдвартайгаа ЕСӨН сар тэмцсэн бяцхан охин хүмүүст зориг өгч байна

АНУ-ын Нью Мексико мужид амьдардаг Кассандра Яззи гэх эмэгтэйн дөрвөн настай охин Стелла Мартин 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Тэрээр үүнийхээ дараа есөн сарын турш эмнэлэгт хэвтэж, халдварт өвчинтэйгөө тэмцсэн байна. Энэ хугацаанд бяцхан охинд астма өвчний шинж тэмдэг илэрсэн нь коронавирусийн өвчлөлийг нь улам нэмэгдүүлж байжээ.

Стелла охин Альбукерке дахь Нью Мехикогийн Их Сургуулийн (UNM) хүүхдийн сэхээн амьдруулах тасагт таван сар гаруй хэвтээд аравдугаар сард НҮБ-ын Карри Тинглигийн хүүхдийн эмнэлэгт 2021 оны 1-р сар хүртэл хэвтсэн байна. Түүний ээж Яззи "Өглөөний мэнд Америк" хэмээх телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "Тэр бол маш хүчтэй бяцхан охин. Халдварт өвчинтэй инээмсэглэн тэмцсээр л байна. Биендээ баймгүй их өвчнөөр шаналж байгаа бяцхан охиноо харах хэцүү байдаг. Тэр коронавирусийн халдвар авч, астмагаар өвчилж мөн нугасны хавантай гэж оношлогдсон” гэж ярьжээ.  

Стеллагийн аав 2020 оны 4-р сарын 18-нд COVID-19-ийн хүндрэлээс болж нас барсан бөгөөд удалгүй охин ч халуурч эхэлсэн тул түүнийг ээжээс нь тусгаарласан байна. Удалгүй түүнд амьсгалын аппарат залгаж, охин гурван долоо хоногийн турш комд байжээ. Гурван долоо хоногийн дараа охин комноосоо инээмсэглэж сэрсэн ч заримдаа ээжийгээ байхгүйг мэдээд уйлдаг байжээ. Харин тухайн үед эмч, сувилагчид түүнд маш сайн анхаарч, тайвшруулахыг хичээдэг байсан гэнэ. Мөн эмчилгээ хийлгэж байх хугацаандаа охин ээжтэйгээ уулзах боломжгүй байсан тул НҮБ-аас Стелла охинд iPad хандивласанаар ээжтэйгээ өдөр бүр холбогдох боломжтой болжээ.

Стелла 1-р сарын 26-нд эдгэрч эмнэлгээс гарахад эмч, ажилтнууд бүгд цугларч түүнийг үдэж өгчээ. Түүний ээж охиноо эмнэлгээс гарсны дараа “уйгагүй ажилладаг эрүүл мэндийн багийнхаа шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж байна. Маш их баярлалаа. Түүний аав өнгөрч, охин минь өвдөхөд надад маш хэцүү байсан. Гэхдээ охин минь эдгэхэд надад урам зориг төрлөө. Тэр гэртээ байх дуртай” гэж мэдэгджээ. Ээж нь Стеллад зориулж Instagram хуудсыг нээсэн бөгөөд одоо Нью Мехикогийн Их Сургуулийн эмч, сувилагч нартай үргэлж холбоотой байхаар болжээ.