НҮБ: Хойд Солонгосын шоронгуудад эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр хийлгэх явдал өргөн тархсан байна

НҮБ: Хойд Солонгосын шоронгуудад эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр хийлгэх явдал өргөн тархсан байна

НҮБ-ын Хүний эрхийн албанаас гаргасан шинэ тайланд Хойд Солонгосын шоронгуудад эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр хийлгэх явдал их байгаа нь хүн төрөлхтний эсрэг гарч болзошгүй гэмт хэрэгт тооцогдож байна гэж дурджээ.

Уг тайланд өмнө нь хоригдож байсан хүмүүстэй хийсэн ярилцлагаас иш татаж “Хойд Солонгос хоригдож буй хүмүүсийг зодох, стресст оруулах, удаан хугацаагаар өлсгөх, нойргүй хонуулах гэх мэтээр эрүүдэн шүүдэг” хэмээн өгүүлсэн байна.

Мөн ярилцлага өгсөн хүмүүс бүгд “байцаалтын үеэр зодуулж, бага зэргийн зөрчил гаргасан тохиолдолд хатуу шийтгүүлдэг” байсан тухайгаа ярьжээ.

2014 онд Австралийн шүүгч асан Майкл Кирбигийн удирдсан НҮБ-ын шалгалтаар Хойд Солонгосын шоронгуудад эрүүдэн шүүх, тамлан зовоох үйлдэл газар авсан нь тогтоогдож байсан юм. Тэгвэл 2021 онд энэ байдал хэвээр байгаа нь дахин батлагдсан бөгөөд  "эрүүдэн шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг жирийн шоронгийн системд үйлдэгдсээр байгааг харуулж байна" гэж НҮБ-аас мэдэгджээ. Улмаар  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Хойд Солонгосыг яллах, түр шүүх байгуулах асуудлыг Олон Улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж:Аljazeera




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө