Хөл, хориог 14 хоног тогтоох ЭМЯ-ны саналыг дэмжилгүй, маргааш дахин хэлэлцэхээр болов

Хөл, хориог 14 хоног тогтоох ЭМЯ-ны саналыг дэмжилгүй, маргааш дахин хэлэлцэхээр болов

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр /2021.02.02/ 18.00 цагт эхэлж, дөнгөж сая дуусчээ. Хуралдаанаар Сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох эсэхээр шийдвэр гаргаагүй байна. Тиймээс маргааш болох 3асгийн газрын хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ. 

Учир нь Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотод энэ сарын 6-наас эхлэн  20-ны өдрийг хүртэл 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Харин Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжээгүй байна. Мөн судалгаагүй тоо хэллээ хэмээн шүүмжилжээ. Тиймээс тус хурлаар хөл, хориог 10 хоног үргэлжлүүлэх асуудлыг ярьжээ. Улсын онцгой комиссын гишүүд хөл хорио тогтоох саналыг дэмжиж байгаа ч хэд хоног тогтоох, ямар арга хэмжээ авахыг маргааш шийдэх аж.