Улсын онцгой комисс 18.00 цагт хуралдаж хөл, хорио тогтоох асуудлаар шийдвэр гаргана

Улсын онцгой комисс 18.00 цагт хуралдаж хөл, хорио тогтоох асуудлаар шийдвэр гаргана

Улсын онцгой комисс 18.00 цагт хуралдахаар тов зарлажээ. Хуралдаанаар Сар шинийн баяраар хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. 

Сар шинийн баярын өмнө иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэж халдвар тархаж шинэ голомт үүсэх магадлалтай байгаа юм. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс болгоомжилж Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зүгээс энэ сарын 5,6-аас эхлэн 14 хоногийн хугацаанд хөл, хорио тогтоох саналыг гаргасан. 

Харин Улсын онцгой комисс ийм олон хоног хөл, хорио тавих шаардлагагүй учир нь эдийн засгийг хүндрүүлнэ гэсэн байр, суурьтай байгаа гэх мэдээлэл бий. 

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах аж.