ВИДЕО: “Nike” компани гараа оролцуулахгүйгээр өмсөх зориулалттай шинэ пүүзээ танилцууллаа

ВИДЕО: “Nike” компани гараа оролцуулахгүйгээр өмсөх зориулалттай шинэ пүүзээ танилцууллаа

АНУ-ын спорт хувцасны “Nike” компани өмсөж, тайлахад хялбар, илүү уян хатан чанартай “Go FlyEase” гэх пүүз зохион бүтээснээ өчигдөр танилцуулжээ.

"Go Flyease" нэртэй энэхүү пүүз нь үдээсгүй бөгөөд гарын оролцоогүйгээр өмсөж, тайлах технологитой аж. Тус компаний өмнө нь гаргаж байсан “Nike FlyEase” загварыг хүмүүс сагсан бөмбөг, гүйлтийн спортод илүүтэй хэрэглэдэг байсан бол шинээр гаргасан "Go Flyease" нь спортын илүү өргөн цар хүрээг хамрах болно гэж мэдэгдээд байна. Энэ талаар компаний зүгээс "бид гутлаа өмсөхдөө их цаг зарцуулдаг, харин бидний бүтээсэн пүүзийг хөлөндөө углаад, хэд үсрэхэд л хангалттай" гэж тайлбарлажээ.

Шинэ бүтээгдэхүүн нь хоёрдугаар сарын 15-ны өдөр “Nike” компанийн вэбсайтаар зөвхөн бүртгэлтэй гишүүдэд 120 долларын үнээр зарагдаж эхлэх ба оны сүүлээр нийт зах зээлд борлуулагдаж эхлэх ажээ.