Мьянмарын арми улсынхаа ерөнхийлөгч болон нөлөө бүхий улс төрчдөө баривчилжээ

Мьянмарын арми улсынхаа ерөнхийлөгч болон нөлөө бүхий улс төрчдөө баривчилжээ

Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд буюу даваа гарагт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, улс орныг хяналтдаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд томоохон хэмжээний луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн тайлбарласан юм.

Үүнтэй холбогдуулан Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи, ерөнхийлөгч Вин Мьин зэрэг нийт хэдэн зуун хүнийг баривчилжээ.

Түүнчлэн эрх баригч намаас парламентад сонгогдсон бүх депутатыг баривчилсан байна. Гадаад хэргийн сайд Ан Сан Су Чиг гэрийн хорионд оруулсан бөгөөд баривчлагдсан хүмүүсийн дунд эрх баригч намын удирдлагуудын гэр бүлийн олон гишүүн байгаа юм. Өмнө нь Мьянмарын армийн хамгийн нөлөө бүхий генерал Мин Аун Хлайн “хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдэж байжээ. Мьянмар дахь Японы Элчин сайдын яам өөрийн вэбсайт дээр байрлуулсан мэдэгдэлдээ “тус улсын нөхцөл байдал энгийн иргэдийг хамарсан байдалтай харагдахгүй байгаа ч хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүс гэртээ байж, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байна уу” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө