Ц.Тувааны хэрэглэж байсан “АН-ын тамгыг хүчинтэй болгуулахаар хандсан” ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр зарлагджээ

Ц.Тувааны хэрэглэж байсан “АН-ын тамгыг хүчинтэй болгуулахаар хандсан” ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр зарлагджээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн УДШ ч цахим бүртгэлийн сангаасаа “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэх бүртгэлийг хассан. 

Тэгвэл Ц.Туваан өөрийн хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчинтэй болгохоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бололтой. Учир нь тус шүүхээс “УБЕГ-ыг хариуцагчаар татсан, нэхэмжлэгч нь Ардчилсан нам” гэсэн шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт зарласан байна. Тус шүүх хуралдааны шүүгчээр Г.Мөнхтулга гэх шүүгч ажиллах ажээ. 

Шүүх хурлын тов