Дэд сайд нарыг ӨӨРЧЛӨХГҮЙ, ЦӨӨЛӨХ хувилбар яригджээ

Дэд сайд нарыг ӨӨРЧЛӨХГҮЙ, ЦӨӨЛӨХ хувилбар яригджээ

МАН долоо хоног бужигнасны эцэст Засгийн газраа байгуулж үйл ажиллагаа нь эхлэв. Ингээд жигдэрсэн мэт харагдавч бодит байдал дээр үгүй аж.

-ДЭД САЙД НАРЫН АСУУДЛААР ХОЁР ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

Учир нь албан тушаалд ДУРТАЙ гишүүдийнх нь хөл, хөдөлгөөн өнөөдөр ч намын байрнаас нь тасрахгүй байгаа аж. Шинээр бүрдсэн Засгийн газрыг дагалдаж дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг солино гэх горьдлого дараагийн ээлжинд хооллох хүсэлтнүүдэд ихэд бий бөгөөд тэд Тусгаар тогтнолын ордноор эргэлдэж, ах нараа тойглон элдэв уулзалт захиас болж буй сурагтай. Гэвч МАН удирдлагын түвшиндээ дэд сайд нартай холбоотойгоор хоёр хувилбарыг ярилцжээ.

Тодруулбал,

  • Одоо ажиллаж буй дэд сайд нар халахгүй
  • Одоо ажиллаж буй дэд сайд нарыг цөөлөх гэсэн хоёр хувилбарыг ярилцсан байна.

Дэд сайд болох амбицтай залуусынхаа хэл ам, гомдол, өр ширийг хэрхэх болоод уг албан тушаалыг цөөлөх вэ гэсэн асуулт зарим хүмүүсийн дунд бий.

Гэхдээ энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн шүүмжлэлийг олон жил дагуулсан дэд сайдын албан тушаалыг цэгцлэх шаардлагатай гэж үзэж буй аж.

Яг үнэнийг хэлэхэд, дэд сайд гэх албан тушаал нь намд хандив өргөж, сонгуулиар зүтгэсэн хүмүүст өгдөг шагнал болоод удаж буй. Дэд сайдын автомашин, жолооч, цалин, хангамжийн зардалд чамгүй их мөнгийг улс төсвөөс гарлагадаж ирсэн. Түүнчлэн ажлын чиг үүргийн хувьд ч зайлшгүй шаардлагатай албан тушаалтан биш гэх шүүмжлэл бий.

Тэгвэл олон нийтийн шүүмжлэлийн дагуу уг албан тушаалыг цөөлөх шаардлагатай гэж үзэж буй бололтой. Ингэхдээ голлох чиглэлийн ажил ихтэй яамдын дэд сайдыг хэвээр үлдээнэ бусдыг нь цөөлж  болно гэх хувилбар яригдсан байна. Хэрвээ үгүй бол одоогийн дэд сайд нарыг өөрчлөхгүй аж. Харин Төрийн нарийн бичгийн дарга нараас зарим нь солигдох бололтой.

Дэд сайдын албан тушаалыг цөөлөх нь зөв үү

Нийт: 67 саналтай




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө