УОК-ын Шуурхай штаб хуралдаж "Цагаан сар" баярын үеэр авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна

УОК-ын Шуурхай штаб хуралдаж "Цагаан сар" баярын үеэр авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штаб яг одоо хуралдаж байгаа аж. Хуралдаанаар "Цагаан сар"-ын баярын үеэр хөл, хорио тогтоох болон бусад авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. 

Сар шинийн баярын үеэр иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэж халдвар тархаж шинэ голомт үүсэх магадлалтай байгаа юм. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс болгоомжилж Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зүгээс энэ сарын 5,6-аас эхлэн 14 хоногийн хугацаанд хөл, хорио тогтоох саналыг гаргасан. 

Харин Улсын онцгой комисс ийм олон хоног хөл, хорио тавих шаардлагагүй учир нь эдийн засгийг хүндрүүлнэ гэсэн байр, суурьтай байгаа гэх мэдээлэл бий. 

Шуурхай штабын хуралдаанаас гарсан шийдвэрийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах аж.  




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө