А.Навальный, Д.Трамп нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

А.Навальный, Д.Трамп нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг нарыг энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Мөн нэр дэвшигчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп байгаа нь олны анхаарлыг татаж байна.

А.Навальный, Грета Тунберг нарыг “энэ жилийн нөлөө бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн” хэмээн тодорхойлж, шударга ёсны төлөө тэмцэж байгааг үнэлж нэр дэвшүүлсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг өнгөрсөн есдүгээр сард Норвегийн хэт барууны үзэлтэй улс төрч Кристиан Тибринг-Гжедде нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч асанг "бусад нэр дэвшсэн хүмүүсээс илүү үндэстэн хоорондын энх тайвныг бий болгохын тулд маш их хүчин чармайлт гаргасан" гэжээ. Эдгээрээс гадна “Black Lives Matter” хөдөлгөөнийг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон нийтийг нэгтгэж чадсан" хэмээн нэр дэвшүүлсэн байна.

Нобелийн шагналд дэлхий даяар парламентын гишүүдээс эхлээд багш нар, олон улсын байгууллагуудын гишүүд өөрсдийн нэрээ дэвшүүлж болдог. Мөн урьд өмнө нь уг шагналыг авч байсан хүн ч нэр дэвших эрхтэй.

Эх сурвалж: Independent




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө