АН-ын Дотоод сонгуулийн хорооноос өнөөдөр /2021.02.01/ хэвлэлийн хурал зарлаж, “АН-ын даргыг сонгох сонгуулийг зарлаж байна” гэж мэдэгдлээ.
Тус хорооны дарга И.Мөнхжаргал энэ үеэр “АН-ын 10 дугаар их хурлын шийдвэрийг УДШ хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн. Мөн гишүүдийн санал хураалтад оролцоогүй нэг заалт дүрэмд бичигдэж, УДШ-д очсон байдаг.
Тодруулбал, УДШ-д өргөн барьсан дүрмийн төсөлд дотор гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулаагүй 5.12.4.2.1 гэх заалтыг нэмж оруулсан. Тус заалтад “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 –д заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх /энэхүү заалт 2021 оны 7 сарын 1 хүртэл хүчинтэй байна/” гэсэн нь АН-ын 10 дугаар их хурал, дүрмийн хэлэлцүүлэг бүтэлгүйтсэн. Үүнийг редакцалж хянаж, гарын үсгээ зурж Дээд шүүхэд хүргүүлсэн хүмүүс гэвэл:
- Редакцын комиссын даргаар С.Ламбаа /Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх/
- Н.Бундхорол
- Сансэр
- Ц.Сүхбаатар
- Ганчимэг
- Алтанчимэг
- Н.Ариунболд
Хурлыг удирдаж, гарын үсгээ зурж УДШ рүү хүргүүлсэн хүмүүс:
- УИХ-ын гишүүн Ц.Туваан
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин
- АН-ын гишүүн н.Ган-Очир нарын энэ хүмүүс УДШ-д энэ материалыг хүргүүлсэн байна.
Энэ бол АН-ын Их хурал дээр хэлэлцэгдээгүй, намын гишүүдээс гаргаагүй, ийм саналыг УДШ-д хүргүүлсэн байна. Энэ үйл явдал бол АН-д хар толботой үлдэж байна. Энэ хүмүүс АН-ын нийт гишүүдээсээ уучлалт гуй, хариуцлагаа хүлээх ийм шаардлага гарч байна. Нэгэнт 10 дугаар Их хурлаас дүрмийн өөрчлөлт бүртгэгдээгүй учир АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, “АН-ын даргыг сонгох сонгуулийг нийт гишүүдийнхээ саналаар сонгох” сонгуулийг зарлан хуралдуулахаар болоод байна гэсэн юм.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
АН: Намын дүрэмд нууцаар заалт оруулж УДШ-д явуулсан хүмүүс уучлалт гуйж, хариуцлага хүлээ https://t.co/2W365su3PY pic.twitter.com/eqWhUbi78n
— Үнэнийг мэдээлнэ (@iSee_MN) February 1, 2021