“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өнгөрсөн сарын сүүлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч Засгийн газар огцорсон учраас түүний асуудал түр хойшлогдож, өргөдлөө эргүүлж татсан гэх мэдээлэл байна.
Түүний хувьд өндөр дүнтэй массажны суудал авсан, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрээр төлүүлсэн, хагас тэрбумын үнэтэй автомашин авч унасан зэрэг мэдээлэл гарч огцруулах асуудал хөндөгдсөн ч Засгийн газрын хуралдаанаар сануулга өгөөд өнгөрөөсөн юм.
Ямартай ч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд түүний дараагийн хүмүүсийн өрсөлдөөн ч улс төрд өрнөөд эхэлжээ.