Цагаан сарын баярын үеэр хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Цагаан сарын баярын үеэр хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Сар шинийн баярын үеэр хатуу хөл, хорио тогтооно гэх мэдээлэл бий. Учир нь энэ үеэр иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэж халдвар тархаж шинэ голомт үүсэх магадлалтай байгаа юм. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс болгоомжилж Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зүгээс энэ сарын 5,6-аас эхлэн 14 хоногийн хугацаанд хөл, хорио тогтоох саналыг гаргасан. 

Харин Улсын онцгой комисс ийм олон хоног хөл, хорио тавих шаардлагагүй учир нь эдийн засгийг хүндрүүлнэ гэсэн байр, суурьтай байгаа бололтой. 

Өнөөдөр Шадар сайдын шуурхай ажлын хэсэг хуралдаж уг асуудлаар хуралдах бөгөөд энэ долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах аж.  




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө