АН-ын Дотоод сонгуулийн хороог “хэвлэлийн хурал хийх” байраар хангахгүй гэж П.Нүрзэд мэдэгджээ

АН-ын Дотоод сонгуулийн хороог “хэвлэлийн хурал хийх” байраар хангахгүй гэж П.Нүрзэд мэдэгджээ

Өнөөдөр АН-ын Дотоод сонгуулийн хорооноос 12:00 цагт С.Зоригийн хөшөөний дэргэд байх тус намын байранд хэвлэлийн хурал зарласан юм. Тус хурлаар АН-ын дарга болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулах болсон талаараа мэдээлэх ажээ. 

Иймд бид тус хэвлэлийн хурлын талаар АН-ын эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөд 12 цагт хийх хэвлэлийн хурал UB март дэлгүүрийн урд байх Шонхор таур буюу хуучнаар Ардчиллын өргөөний байрны 5 давхарт болохоор болсон. Учир нь Бодь таурт байгаа АН-ын ХЭГ-ийн дарга гэх П.Нүрзэд маань С.Зоригийн хөшөөтэй байранд Дотоод сонгуулийн хороог байрлуулахгүй, мөн өнөөдрийн хэвлэлийн хурлыг нь хийлгэхгүй гэсэн байна. Цаашлаад тус байрны хаалга, үүдийг нь өнөөдөр хүн оруулахгүй байхаар түгжиж болзошгүй байна” гэлээ. 

Сонирхуулахад, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Тувааны хэрэглэж байсан тамгыг УБЕГ-аас хүчингүй болгож, улмаар дараагийн намын дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэ тус намыг удирдах болоод байгаа билээ. Харин П.Нүрзэдийг АН-ын ХЭГ-ын дарга гэх албан тушаалд Ц.Туваан томилсон байгаа юм. Тэрээр өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн өмнөх тойрог Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн ажээ. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө