Мексикт халдвараар нас барсан хүний тоо Энэтхэгийн үзүүлэлтийг давжээ

Мексикт халдвараар нас барсан хүний тоо Энэтхэгийн үзүүлэлтийг давжээ

Мексикт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 18,670 тохиолдол шинээр илэрч, 1506 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мексикт халдвар авсан хүний тоо нэг сая 825 мянга 519, нас барсан хүний тоо 155 мянга 145-д хүрсэн байна.

Харин Мексикээс 10 дахин олон хүн амтай Энэтхэгт “COVID-19” халдварын улмаас 153,847 хүн нас бараад байна. Дэлхий даяар халдвараар нас барсан тохиолдлыг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Мексик нь Их Британи, Чех, Итали, АНУ, Перу, Испани зэрэг улсын араас бичигдэж байгаа юм. Мөн Мехико хотод эмнэлгүүдийн ачаалал хэтрэх дөхөж, хүчилтөрөгчийн нөөцлүүр хомсдож байгаа нь өвчтөнүүдийг эмчлэхэд хүндрэл учруулах болжээ.