Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ УИХ-ын чуулганд танилцууллаа. Учир нь Үндсэн хуулийн 39.4 –д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заажээ.
ҮҮНД:
- Шадар сайд С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
- ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж /ХЗДХ-ийн сайд асан/
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /дахин томилогдож байна/
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /ГХЯ-ны дэд сайд/
- Сангийн сайд Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /дахин томилогдож байна/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /дахин томилогдож байна/
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /дахин томилогдож байна/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/
- Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /дахин томилогдож байна/
- Соёлын сайд Ч.Номин /HD Монгол телевизийн захирал/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /дахин томилогдож байна/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /дахин томилогдож байна/
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /дахин томилогдож байна/
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга/