МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдорж, Шадар сайдад С.Амарсайхан нарыг дэмжээд байна. Удахгүй тэд УИХ-ын чуулганд орж, тангараг өргөх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа “Ц.Нямдоржийн Засгийн газар” хэмээн жиргэжээ. Учир нь тэрээр Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байхад нь тус яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байсан.
Ц.Нямдоржийн Засгийн газар
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) January 29, 2021
Улмаар Ц.Нямдорж түүнийг танхимынхаа зарчмын эсрэг ажиллаж байгааг сануулж, харин үүнийг дэд сайд Б.Энхбаяр ч хүлээн зөвшөөрч өргөдлөө өгсөн гэдэг. Энэ бүхнээс үзвэл тэдний харьцаа тийм ч таатай биш гэж дүгнэж болно. Нөгөөтэй Б.Энхбаяр гишүүнийг С.Батболдын фракцын хүн гэдэг. Харин түүний фракц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд нэг ч хүнээ оруулахгүй татсан гэх мэдээлэл бий.