Өнгөрсөн амралтын өдрүүдэд/2021.01.24/Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай нүцгэн гараар тулалдаж буй Чечень залуугийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, нэлээдгүй алдаршсан юм.
Тэгвэл 20 настай Саид-Мухаммад Джумаев хэмээх уг залууг Орос-Латвийн хилийн ойролцоо ойгоос баривчилсан байна. Тэрээр газрын зураг, луужин авч явсан бөгөөд цагдаа нараас зугтаж байсан хэмээн ОХУ-ын хэвлэлүүд бичжээ. Гэхдээ баривчлагдсаныхаа дараа ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Цагдаагийн албанаас Джумаеваас байцаалт авахаар Москвад буцааж аваачсан гэсэн тайлбар өгчээ.
Чечений тэргүүн Рамзан Кадыров жагсаалын дараа түүнийг эрэн сурвалжилж буйг мэдэгдэж, "гарах гарц байхгүй тул бууж өгөхийг" анхааруулж байжээ. Рамзан Кадыров бол В.Путины ойрын холбоотон. Тиймээс ч Джумаевыг баривчлах нь В.Путины тушаал байсан гэж Оросын зарим хэвлэл бичиж байна. Бямба гарагийн орой Москвагийн Пушкиная талбай дээр цагдаа нартай зодолдож буй түүний видео бичлэгийг олон мянган хүн үзэж, түүнийг баатар хэмээн магтаж байсан юм.
20-year-old Chechen Sayd-Mukhammad Dzhumayev has become a symbol of the protests in Russia after this video of him fighting with police was widely shared with the hashtag #ДжумаевНашГерой (Dzhumayev is our hero).
— OC Media (@OCMediaorg) January 28, 2021
?Read the full story: https://t.co/9J40mUCN8t pic.twitter.com/Utf4aLDMy8
Эх сурвалж: RT