Нутаг буцаж чадахгүй байгаадаа хямарсан Монгол залуу БНСУ-д амиа хорлохыг завджээ

Нутаг буцаж чадахгүй байгаадаа хямарсан Монгол залуу БНСУ-д амиа хорлохыг завджээ

Энэ сарын 27-ны өдөр БНСУ-д амьдарч буй 20 гаруй настай Монгол Улсын иргэн цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байсаар хямралд орж, өөрийгөө гэмтээн амиа хорлохыг завдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

БНСУ-ын хэвлэлд нийтлэгдсэн зураг

БНСУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр “Коронавирусийн дэгдэлт удаан үргэлжилж буй энэ цаг үед төрөлх эр орондоо очиж чадахгүй байгаа нэгэн гадаад ажилчин зэвсэгт үймээн дэгдээжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ны өдрийн 20.30 цагийн орчимд Кёнги-ду мужийн Намянжүд байрлах ажилчны байранд зэвсэгтэй гадаад ажилчин байна гэсэн дуудлага цагдаагийн албаны 112 утсанд иржээ.

Уг дуудлагын дараа цагдаагийн  албан хаагчид очиход хорь гаруй настай Монгол улсын иргэн А мэсээр өөрийгөө гэмтээж, дотуур байрныхаа эд хогшлыг эвдэж сүйтгэж байсныг цагдаа нар цахилгаан буу ашиглаж зогсоосон байна. 

Цагдаа нар түүнийг баривчилж байцаалт авахад А "цар тахлын улмаас Монгол улс нутаг буцах иргэдийн тоог хязгаарлаж, төрөлх орондоо удаан хугацаагаар очиж чадахгүй байсаар сэтгэл санаагаар хямраж, хэт их стресдсэний улмаас ийм үйлдэл хийсэн. Улмаар тайвшруулах, сэтгэцийн эм ууж эхэлсэн ба тухайн үед эмээ хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаанаа алдсаны улмаас ийм үйлдэл гаргасан" гэжээ. Тиймээс цагдаагийн албан хаагчид "Өөртөө хор хохирол учруулсан ч бусдад онц хохирол учруулахгүй” гэж үзэж хэрэг үүсгэлгүй суллажээ” гэсэн байна. 

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: SBSnews, Сhosun, Worldnews