“Apple”-ийн борлуулалт 111 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоов

“Apple”-ийн борлуулалт 111 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоов

Зул сарын баярын үеэр “Apple” компанийн борлуулалт өсөж дээд амжилтыг тогтоожээ. Тодруулбал, “Apple”-ийн 2020 оны сүүлийн гурван сарын борлуулалт 111 тэрбум доллар хүрсэн нь өмнөх оныхоос 21 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Борлуулалтыг бүсчилж үзвэл Хонконг, Тайванийг багтаасан тус Хятадын томоохон бүс нутгийн борлуулалт 57% -иар, Европын борлуулалт 17 хувиар,  Америк тивд 11 хувиар тус тус өссөн байна.

Тус компани цар тахлын улмаас онлайнаар бүтээгдэхүүнийхээ идэвхжүүлэлт, сурталчилгааг түлхүү хийсэн нь эрэлтийг өсгөж, тэр чинээгээр борлуулалтыг ч нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн саяхан танилцуулсан шинэ загварын “Iphone 12” утас нь хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэхэд нөлөөлсөн хэмээн тус компанийн удирдлагууд үзжээ.

Эх сурвалж: BBC