Хамт ажилладаг гишүүд нь шөнийн клуб орсон тул Японы Ерөнхий сайд уучлалт гуйжээ

Хамт ажилладаг гишүүд нь шөнийн клуб орсон тул Японы Ерөнхий сайд уучлалт гуйжээ

Японы Ерөнхий сайд Ёшихиде Сүгадатай хамт ажилладаг эвслийн гишүүд нь шөнийн клуб орж зугаацсан тул тэдний өмнөөс ард иргэдээсээ уучлалт гуйж байгаагаа Сүга өчигдөр парламентийн үеэр мэдэгджээ. Тус эвслийн гишүүд нь коронавирусийн эсрэг хязгаарлалтын дэглэм зөрчин Гинза дүүрэгт байрлах нэгэн шөнийн клуб орсон нь тогтоогдсон байна.

Үүний дараа Либерал Ардчилсан Намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Жун Мацумото, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Киёхико Тояама нар өнгөрсөн долоо хоногт бааранд зочилсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Парламентийн үеэр Ерөнхий сайд Ёшихиде Сүга “Бид өөрсдөө ард иргэдийг 20:00 цагаас хойш гадуур хооллохгүй, шаардлагагүй шалтгаанаар гадуур явахгүй байхыг зөвлөсөн хэрнээ ийм зүйл хийсэндээ гүнээ харамсаж байна” хэмээн ярьжээ. Япон улс энэ сард нийслэл Токио хотноо онц байдал тогтоож, цайны газар, уушийн газруудыг 20:00 цагт хаахыг зөвлөсөн юм. Гэвч зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд хэрхэн шийтгэх талаар тодорхой зохицуулалт байхгүй аж.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.