Цахим сүлжээнд алдаршиж буй сенатч өөрийн зураг бүхий бэлэг дурсгалаас 1,8 сая ам.долларын ашиг олжээ

Цахим сүлжээнд алдаршиж буй сенатч өөрийн зураг бүхий бэлэг дурсгалаас 1,8 сая ам.долларын ашиг олжээ

АНУ-ын Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зузаан хүрэм, ноосон бээлий өмсөж гараа урдаа аван, хөлөө ачсан байдалтай сууж буй зураг цахим сүлжээнд цацагдаж “мийм” /meme/зургийн сэдэв болсон билээ. Тэгвэл  Берни Сандерс өөрийн зураг бүхий бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаанаас 1,8 сая ам.долларын ашиг олжээ. Үүгээр ч зогсохгүй олсон орлогоо өөрийн мужийн буяны байгууллагад хандивлахаар болсон байна.

Түүний өмссөн содон бээлийг Вермонт муж улсын Эссекс хотын жижиг тосгоны нэгэн багш дахин боловсруулсан хуванцар савнаас гаргаж авсан зориулалтын ноосон утсаар нэхэж, хоёр жилийн өмнө сенатчид бэлэглэж байжээ.

Түүнтэй холбоотой цахим сүлжээнд өргөнөөр түгсэн хошин зургуудаас

Эх сурвалж: Guardian