НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна гэж Татварын Ерөнхий газраас мэдээлсэн байна.

Өнгөрсөн III улирлын хувьд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан байдаг.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө