Дэлхийн анагаах ухааны технологийн томоохон компаниудын нэг болох “Becton Dickinson” вакцины үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор тусгай тариурын хомстол үүсэж байгаа талаар анхааруулжээ.
Шинээр томилогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлж бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт 100 сая вакцин хийлгэх зорилт тавиад буй. Гэсэн ч вакцины тусгай тариурын хомстол үүсвэл иргэдийг вакцинжуулах ажил ч хойшилно хэмээн “Becton Dickinson”-ний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тиймээс зөвхөн вакцины үйлдвэрлэл бус бусад шаардлагатай төхөөрөмжүүдийн нөөцөд ч анхаарлаа хандуулахыг сануулсан байна.
Эрдэмтэд хомстлоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцины тунг нэмэх хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хуруу шилэнд багтах вакцины тунг нэгээр нэмэгдүүлснээр тариурыг ч хэмнэх аж.
Эх сурвалж: Nytimes