БНСУ-д гэрийн тэжээмэл амьтанд коронавирус халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д гэрийн тэжээмэл амьтанд коронавирус халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д гэрийн тэжээмэл амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, иргэдийн дунд тандалтын зорилгоор хийсэн шинжилгээний явцад муурын зулзагаас коронавирус илэрсэн нь батлагдсан байна.

Халдвар авсан муурын зулзага нь Кёнсан мужийн Жинжү хотын зүүн өмнөд хэсэгт байрлах сүмд амьдардаг байжээ. Тус сүмд энэ сарын эхээр очсон 29 хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд өнөөдрийн байдлаар сүмтэй холбоотойгоор халдвар авсан хүний тоо 100 хүрсэн байна.

БНСУ-ын эрүүл мэндийн ажилчдын хэлж буйгаар дэлхийн хэмжээнд гэрийн тэжээмэл амьтнаас хүнд халдвар дамжих тохиолдол бүртгэгдээгүй ч эсрэгээрээ хүнээс гэрийн тэжээмэл амьтанд халдварлах тохиолдол хэд хэд гарч байгаа аж.

Одоогоор мэргэжлийн байгууллагын ажилчид гэрийн тэжээмэл амьтдад ямар замаар халдвар тархаж буйг судалж байгаа юм байна. Өмнө нь Япон, Хонконг, Бразил зэрэг орнуудад гэрийн тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авах тохиолдол гарч байсан ч БНСУ-д өнөөг хүртэл дээрх тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Эх сурвалж: Yonhap