ВИДЕО: Уурхайн гүнд 14 хоног гацсан 22 хүнээс 11-ийг нь аварчээ

ВИДЕО: Уурхайн гүнд 14 хоног гацсан 22 хүнээс 11-ийг нь аварчээ

Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Шандун хотын Хушан мужийн алтны уурхайд дэлбэрэлт болж 22 уурхайчин гацсан юм. Тэгвэл өчигдөр /2021.01.24/ аврах багийн ажилчид 11 уурхайчинг эсэн мэнд гарган авчээ. Харин үлдсэн 10 уурхайчин  сураггүй хэвээр байна. Урьчилсан мэдээллээр нэг уурхайчин цочролд орж, нас барсан нь тодорхой болсон юм.

Амьд гарсан эхний уурхайчинг ням гарагийн өглөө гаргажээ. Түүний нүдийг гэрлээс хамгаалж боолт хийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тун тааруу байгаа аж. Үүнээс цагийн дараа үлдсэн 10 уурхайчныг гарган авчээ. Тэдний нэг нь хөлдөө шархадсан байсан талаар CCTV мэдээлсэн байна.

Осол болсноос долоо хоногийн дараа уурхайчдыг амьд байгаа анхны сураг гарсан юм. Тодруулбал, өчигдөр аврагдсан 11 уурхайчин ослоор цаас дамжуулан амьд байгаагаа мэдэгдсэн. Улмаар тэдэнд хоол болон эмийн хэрэгсэл илгээсэн байдаг. Үүний дараа аврах ажиллагааг эрчимжүүлснээр ийнхүү 11 хүнийг аварч чадсан байна. Харин үлдсэн 10 уурхайчинтай холбоо тогтоож чадаагүй хэвээр байгаа аж.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: BBC